Prius маркийн автомашины жолооч бусдыг мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тус хэрэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Вива ситигийн замын урд энэ сарын 07-ны шөнө 04:00 цагийн орчимд болсон байна. Гэмт хэргийг Цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэлд бүртгэн, шалгаж байгаа аж. Учир нь тус этгээдийг "хүний амь насыг санаатай алахыг завдсан" гэсэн үндэслэлээр шалгаж байж болзошгүй байна.
