Хурд хэтрүүлсэн хэргээр шалгагдаж байсан Л.Гүндалайгийн жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянгаар торгосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Гэтэл иргэн Л.Гүндалай нь эрхээ хасуулсан үедээ буюу өнөөдөр /2025.09.03/ тээврийн хэрэгсэл жолоодон явж байх үедээ лайв бичлэг хийж, "Дархан, Налайхын зам 140 км цагийн хурдтай явах ёстой. Би ийм хурдтай явдаг. Миний жолоодох эрхийг хасаагүй" гэх утгатай зүйлийг хэлсэн байдаг. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Иргэн Л.Гүндалайгийн жолоодох эрхийг хассан. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бичлэг хийсэн иргэн Л.Гүндалайд арга хэмжээ авч, автомашиныг нь журамлана" гэх тайлбар мэдээллийг өглөө. Уг асуудлыг бид эргэн мэдээлэх болно.