ТОДРУУЛГА: Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт Монголд ирнэ гэсэн ч ирсэнгүй

ТОДРУУЛГА: Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт Монголд ирнэ гэсэн ч ирсэнгүй

Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан гэж Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарт шүүхээс ял оноосон ч, Улсын дээд шүүхээс тэдэнд оноосон хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хэргийг хааж, залуус суллагдсан билээ. 

Эдгээр залуус Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хүмүүс гэдэг. Харин тус гэрээнд гарын үсэг зурж, өөрөө баталгаажуулсан Ч.Сайханбилэг гэр бүлийн хамтаар 2019 оны есдүгээр сард АНУ руу эрүүл мэндийн шалтгаанаар явсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй юм.

Ч.Сайханбилэг энэ тухай мэдэгдэл хийхдээ, “Х.Баттулгыг буусан өдөр очно” гэж мэдэгдэж байсан билээ. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Ч.Сайханбилэг эх орондоо ир. Өөрөө зугтаж, бусдыг шоронд оруулж болохгүй" гэж мэдэгдэж байсан билээ. Харин түүнийг өнгөрөгч долоо хоногт Монголд ирэх гэсэн гарсан. Бид энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад, “Ч.Сайханбилэг өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирнэ гэсэн ирээгүй. Яагаад ирээгүй талаар тодорхой мэдээлэлгүй байна” гэлээ.