Д.Чойжамцад "Бат оршил" өргөх ёслол болно

Д.Чойжамцад "Бат оршил" өргөх ёслол болно

"Аравдугаар Богдыг сэнтийд залах үйл ажиллагаа болно" гэх мэдээлэл цахим сүлжээнд явах болсон билээ.

Харин Гандантэгчинлэн хийдээс, “Энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй худал мэдээлэл. Аравдугаар Богд Монголд төрнө гэдгийг албан ёсоор зарласан нь үнэн. 2012 оноос хойш аравдугаар Богдыг эрж, хайж байгаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монголын бурхан шашины төв Гандантэгчэнлин хийдийн Хамба Номунхан, Гавж Д.Чойжамцад "Бат оршил" өргөх ёслол энэ сарын 12-нд болох аж.  Бат оршил ёслол гэдэг нь (энх тунх байхыг ерөөх) - Богд гэгээнд бат оршил өргөж хийсэн наадам аж.