Өнөөдөр /2021.07.08/ ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд, ЦЕГ-ын цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ковид-19-ын нөхцөл байдлаас болоод ард иргэд цахимаар ажлаа амжуулах болсон. Энэ нь нэг талдаа ажлыг хөнгөвчилж байгаа мэт боловч нөгөө талдаа иргэдийг ихээр төөрөгдүүлэх залилахад хялбар болгож байгаа явдал юм. Уламжлалт хэргүүд болох, хулгайлах, хүчирхийлэл, хүчин гэх мэт хэргүүд нь одоогоор цахимаар дамжуулагдан ихээр явагдах болсон ба нэн ялангуяа бага болон өсвөр насны хүүхдүүд ихээр хохирч байгаа үзүүлэлттэй байна.
Файсбүүкээр хуурамч хаяг нээж тодорхой зорилтот бүхий охидыг онилон мөнгө зээлдүүлнэ гэх нэрийдлээр барьцаанд нь нүцгэн зургийг авах, борлуулах, дамжуулах, олон нийтэд цацах, үүнээс үүдэн бэлгийн садар самуун зүйлсэд уруу татаж сэтгэл санааны болоод биеийн хохирол үүсэх асуудлууд ойрын үед ихээр гарах болсон. Иймд иргэдийг хуурамч хаягаас ирсэн найзын хүсэлтийг авахгүй байх. Худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Мөн онлайн худалдаа, бүтээгдэхүүн бараа авахдаа урьдчилгаа төлбөр төлж, улмаар бараагаа ач чадахгүйд хүрэх тохиолдол ч ихээр нэмэгдэж байна. “Та азтан боллоо. Ийшээ дарж орж үзнэ” гэх мэт линк хаяг дээр дарж орохгүй байх. Мессенжер чатаар танихгүй хүмүүстэй харьцахгүй байх зэрэг нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж болох хамгийн энгийн арга юм.
Мөн иргэд фейсбүүк кодоо өөрийн утасны дугаараар хийх тохиолдол ихээр байдаг тул энгийн амархан код хийхгүй байх. Хэчнээн таньдаг байсан ч кодоо өгөхгүй байх зэргийг мөн анхааруулж байна. Онлайн гэмт хэргийн хамгийн том ялгаа нь гадаад дах серверүүдтэй холбогдож таны хувийн мэдээллийг зарж борлуулдаг ба үүгээрээ өөрсдөө ашиг олдог байна" хэмээн сэрэмжлүүлэг хүргэлээ.