Халдлага үйлдсэн этгээдийн хэлийг хазсан эмэгтэйд оноосон ялыг БНСУ-ын шүүх 61 жилийн дараа хүчингүй болгожээ

Халдлага үйлдсэн этгээдийн хэлийг хазсан эмэгтэйд оноосон ялыг БНСУ-ын шүүх 61 жилийн дараа хүчингүй болгожээ

БНСУ-ын шүүх 1964 онд өөрийг нь хүчирхийлэхийг завдсан эрийн хэлийг хазсан эмэгтэйд оноосон ял шийтгэлийг 61 жилийн дараа хүчингүй болгожээ. Тухайн үед халдлага бэлгийн зорилготой гэж үзэж байсан боловч тэр эрд хүчингийн оролдлогын ял оноогоогүй, харин ч Чхве Мал Жагаас зөөлөн шийтгэл оноосон байжээ.

Энэ хэрэг нь БНСУ-ын хуулийн сургалтын гарын авлагад хүртэл орж, бэлгийн шинжтэй халдлагын үед эмэгтэй хүний өөрийгөө хамгаалах үйлдлийг шүүх зөв таньж чадаагүй бодит жишээ болон үлдэг байна. 

Чхве Мал Жа хэлэхдээ, "Би энэ хэргийг шийдэлгүй орхиж болохгүй байлаа. Миний хувь заяатай адил зовлон туулсан бусад хохирогчдын төлөө дуугармаар байсан" гэжээ.

Хэргийг сануулбал, 1964 оны тавдугаар сард, тухайн үед 18 настай Чхве Мал Жад 10 сарын хорих ял оноож, хоёр жилээр хойшлуулсан байна. Тус хэрэг БНСУ-ын өмнөд хэсгийн Кимхэ хотод болсон байна. Түүнийг 21 настай нэгэн эр түүнийг газарт унагааж, хүчээр хэлээ ам руу нь хийхийг завджээ. Гэвч Чхве Мал Жа эрийн хэлийг 1.5 см орчим тас хазаж, зугтаж чадсан аж. Харин тус эрийг "хувийн орон зайд халдсан, айлган сүрдүүлсэн" хэргээр зургаан сарын хорих ялтай оноож хоёр жилээр хойшлуулах шийтгэл оноосон аж. Гэвч түүнд хүчингийн хэрэг үүсгээгүй байна.

Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах үеэр Чхве Мал Жа хагас жил хоригдож байсан бөгөөд шүүх түүний үйлдлийг "өөрийгөө хамгаалсны зохистой хязгаараас хэтэрсэн" гэж үзээд "бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан" хэргээр ял өгч байжээ. Иймд 61 жилийн дараа Чхве Мал Жад оноосон ялыг хүчингүй болгожээ.

Эх сурвалж: BBC