Чехийн “SHARK” хэмээх хэт хөнгөн онгоцны загварын танилцуулга Монгол улсад хийгдэнэ

Чехийн “SHARK” хэмээх хэт хөнгөн онгоцны загварын танилцуулга Монгол улсад хийгдэнэ

Энэ жил Бүгд Найрамдах Чех улс болон Монгол улсын хоорондын харилцаа холбоо тогтоосны 71 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулан Чех улс OK-AUR71 дугаарт Shark хэмээх холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулагдан бүтээгдсэн хэт хөнгөн онгоцоо манай улсын өргөн уудам, том газрын дээгүүр нисгэхийг хүсэж байгаа талаараа хэллээ.

Мөн нийслэл Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа нь Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээж байна хэмээн үзэж байгаа талаар дурдав.

Энэхүү хоёр хүний суудалтай хэт хөнгөн онгоцны чартер нислэг нь орон нутгийн цагаар уржигдар /2021.06.26/ 15 цагт Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол улсыг чиглэн хөөрчээ. Уг нислэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн цагт амжиж ирхийн тулд төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр нийт таван хоног туулах юм.

SHARK-ийн өвөрмөц концепц нь цар тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь Төв Азийн ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлүүдийн нэг гэж үзэж, Чех улс зорилгоо хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэг сонирхон дурлагсдад таниулах явдал гэж тодорхойлсон юм.

Энэхүү онгоцны хувьд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн шинэлэг дизайны элементүүдтэй, холын зайд нисдэг хурдан онгоц бөгөөд 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй, цагт 300 км хурдалж нэг дор 2500 км зайг туулах чадвартай юм. Мөн дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан, үзэмж сайтай, хувиршгүй загвартай хийснээр тэнгэрт өөр ямар ч онгоцонд мэдрэхгүй мэдрэмжийг SHARK онгоцонд мэдрэх боломжтой гэжээ.

Эх сурвалж: SharkMongolia, Shaerkaero