Эрдэмтэд сансрын станцаас ургамлын өсөлтөд нөлөөлөх гурван төрлийн шинэ бактери илрүүлжээ

Эрдэмтэд сансрын станцаас ургамлын өсөлтөд нөлөөлөх гурван төрлийн шинэ бактери илрүүлжээ

Сансрын станц бол урт хугацааны турш дэлхийгээс бүрэн тусгаарлагдсан, өвөрмөц орчин билээ. Тиймээс ч тэнд ямар төрлийн бактери оршин буйг тогтоохоор эрдэмтэд төрөл бүрийн судалгаа хийдэг.

Тэгвэл Олон улсын сансрын станцаас урьд нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй гурван төрлийн бактери олж илрүүлсэн талаар “Frontiers in Microbiology” сэтгүүлийн даваа гарагийн/2021.03.22/ дугаарт өгүүлжээ.

Судлаачдын тусгаарласан нянгийн гурван омог нь “Methylobacteriaceae” овогт багтдаг. Метилобактерийн төрөл зүйл нь уургамлыг ургуулах, ургамлыг үхүүлэгч бичил биетнүүдтэй тэмцдэг аж. Тиймээс уг бактериудыг сансрын урт хугацааны нислэгийн үеэр ургамал ургуулах чиглэлээр ашиглах боломжтой гэж таамаглаж байна. Түүнчлэн судлаачид нянгийн шинэ омгийг 2019 онд нас барсан Энэтхэгийн биологийн эрдэмтэн Мухаммед Ажмал Ханд хүндэтгэл үзүүлэх үүднээс “Methylobacterium ajmalii” гэж нэрлэхээр төлөвлөсөн байна.  

Сансрын станцад ургамал ургуулж буй нь

Эрдэмтэд сансрын станц дээрх найман цэгийг сүүлийн зургаан жилийн хугацаанд судалж, бичил биетэн, бактерийн үржлийг тогтмол судалж ирсэн. Бактерийн судалгааны тусламжтайгаар сансарт өмнө нь  цэцэгт байцаа болон улаан лууван тариалж байсан боловч удаан хугацааны туршид тариалахад бэрхшээл тулгардаг. Харин шинээр илрүүлсэн “Methylobacteriaceae” бактериуд энэ асуудлыг  шийдэхэд тусална хэмээн тэд найдаж байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө