Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 09-ний өдөр Өдрийн сонинд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс төржиж байна гэх утга бүхий ярилцлага өгсөн юм. Тэгвэл ярилцлага гарсан өдрийн 17.50 минутад түүний аав осолд оржээ. Энэ талаар тэрбээр ““У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт. Өндөр настай аавыг минь машинаар дайрлаа. Үүнийг би тохиолдол гэж бодохгүй байна...” хэмээн өөрийн цахим хаягтаа нийтэлсэн юм.
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар түүний хэлсэн үгэнд өөрийн байр сууриа илэрхийлж “А.Гансүхийн аавд тохиолдсон явдалд харамсаж байна. Түүний сэтгэл зүйг бас ойлгохыг хичээж байна. Гэхдээ баримт нотолгоогүйгээр хүний нэр цохож гэмт хэрэгт гүтгэх нь байж боломгүй хууль бус үйлдэл” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Гансүхийн аавд тохиолдсон явдалд харамсаж байна. Түүний сэтгэл зүйг бас ойлгохыг хичээж байна. Гэхдээ баримт нотолгоогүйгээр хүний нэр цохож гэмт хэрэгт гүтгэх нь байж боломгүй хууль бус үйлдэл. pic.twitter.com/RoKR6Ft9XS
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) March 11, 2021