Дөрвөн жил хуулийн зөвлөхгүй байсан Ерөнхийлөгч хуульч Б.Гүнбилэгийг төлөөлөгчөөрөө томилов

Дөрвөн жил хуулийн зөвлөхгүй байсан Ерөнхийлөгч хуульч Б.Гүнбилэгийг төлөөлөгчөөрөө томилов

Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар болжээ. Түүний хувьд Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй гэж тайлбарладаг хуульчдын нэг. Тийм ч учраас Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон байх магадлалтай гэж үзэх хүмүүс байна. 

Тодруулбал, хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 30.2 дахь “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн заалтыг Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй холбон тайлбарладаг. 

Дашрамд дурдахад, Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хуулийн зөвлөхгүй өдийг хүрсэн. Тийм байтал хуульч Б.Гүнбилэгийг хуулийн зөвлөхөөрөө бус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилсон нь анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хууль О.Алтангэрэл Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдох тохироотой ажиллаж, АН-ын хагаралд оролцож байгаа гэх мэдээлэл байдаг.