Ц.Тувааны АН-ын даргын сонгуулиас Ж.Батсуурь нэрээ татжээ

Ц.Тувааны АН-ын даргын сонгуулиас Ж.Батсуурь нэрээ татжээ

Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон ч, тэрээр тус хүчингүй болсон тамгыг ашиглаж, зарим шийдвэрийг гаргасаар байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Ц.Тувааны АН-аас “намын даргын сонгууль”-ийг зарлаад байгаа ажээ. Учир нь ирэх сарын 25 –ны өдөр АН үндсэн дүрмийнхээ дагуу даргаа тодруулна гэж Дотоод сонгуулийн хороо нь мэдэгдэж байсан ч, тус хорооны зарим гишүүд нь Ц.Тувааны АН-д ажиллаж эхэлсэн байж болзошгүй байгаа юм. 

Иймд тэд энэ сарын 28 –ны өдөр АН-ын даргыг тодруулна гэж тэд мэдэгдэж, дотоод сонгуулиа зарласан бол, тус сонгуульд нь нийт 16 хүн бүртгүүлснээс одоо дөрвөн хүн үлдээд байгаа ажээ.

Тодруулбал, өнөөдөр өглөөний байдлаар Ц.Оюунгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь, Д.Пүрэвдаваа нарын таван хүн үлдээд байсан юм. Харин Ж.Батсуурь тус сонгуулиас нэр татаж буйгаа дөнгөж сая мэдэгдсэн байна. Ингэснээр Ц.Туваан, Х.Баттулга нарын АН-ын даргын сонгуульд дөрвөн хүн үлджээ. 




Өнөөдөр үхэр өдөр

6 цагийн өмнө