Ц.Тувааны АН-ын даргын сунгаанаас Ц.Оюунгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, О.Цогтгэрэл нарын ТАВАН хүн үлджээ

Ц.Тувааны АН-ын даргын сунгаанаас Ц.Оюунгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, О.Цогтгэрэл нарын ТАВАН хүн үлджээ

АН-ын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ноос тус намын даргыг сонгох сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр явуулна гэж шийдвэрлэсэн ч, гэнэт тус шийдвэрээ өөрчилж энэ сарын 28-ны өдөр тодруулна гэж зарлаад, нэр дэвшигчдийн бүртгэлийг өнгөрөгч долоо хоногийн сүүлийн хоёр хоногт багтаан маш богино хугацаанд хийжээ. 

Иймд АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, ДоСХ нь дүрэм зөрчсөн, мөн бүрэн эрхийн хугацаа нь дууссан зарим гишүүд шийдвэр гаргасан гэж үзэн, тус хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байгаа юм. 

-АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН ХОРОО НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ТАМГА АШИГЛАСАН УУ-

Харин энэ сарын 28 –ны өдөр товлосон гэх АН-ын даргыг тодруулах сонгуулиа үрэгдүүлж, хүчингүй болсон АН-ын Дотоод сонгуулийн хорооны тамга ашиглаж үйлдсэн байж болзошгүй байгаа ажээ. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн Өдрийн сонины дугаарт “АН-ын дотоод сонгуулийн хорооны тэмдэг /ХНТ0765/-ийг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцов” гэсэн мэдээлэл гарч байжээ. 

Өдрийн сонины нэгдүгээр сарын 11-ны өдрийн дугаарт

Гэтэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Ц.Оюунгэрэлийн Хасбанканд гаргасан тодруулга хүсэх тухай албан бичигт дээрх хүчингүй болсон тэмдэг дугаарыг дурдсан байгаа аж. Тодруулбал, Ц.Оюунгэрэлийн бичигт “И.Мөнхжаргал, Х.Оюунчулуун болон тус дансны гүйлгээнд дарагдах “ХНТ0765 8485316” дугаар бүхий ДоСХ-ны тэмдэгийн эрх зүйн байдлын талаар АН дотор болон олон нийтийн сүлжээнд гарч буй аливаа гомдол маргаан нь тус дансны гүйлгээ, үйл ажиллагаанд нөлөөлөх үү” гэж асуусан байгаа юм. Харин АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат "Хас банк дахь АН-ын Дотоод сонгуулийн хорооны данс гэгч нь манай намын данс биш, хувь хүний данс. АН-ын Дотоод сонгуулийн хорооны албаны ёсны данс нь ХААН банканд байдаг" гэж мэдэгджээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АН-ЫН ДоСХ-НЫ ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ДАЙЛСАН УУ-

Тэгвэл зарим хэвлэлд “Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт /2021.03.05/ Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал тэргүүтэй зарим гишүүдийг Баянгол зочид буудалд хүлээн авч уулзаж дайлж цайлсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн ч хасагдсан Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхийг ятгажээ” зэргээр мэдээлж байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ утгаараа энэ сарын 28-ны өдөр зарлагдсан АН-ын даргыг тодруулах сонгууль нь Ц.Тувааны АН-ынх байж болзошгүй байна.

Харин Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон тул тэрээр тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах боломжгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Иймд энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргын сонгууль нь хууль бус болох талтай байгаа юм. Тэгвэл тус сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байсан 16 хүн нэрээ татсаар МХАҮТ-ий ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, АЗХ-ны гишүүн С.Эрдэнэболд нарын таван хүн үлдсэн байна. Харин УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Оюунгэрэл Ц.Тувааны АН-ын даргын сонгуулиас нэрээ татсан бололтой. Учир нь түүний сонгуулийн зардалд олон иргэд хандив өргөсөн тул тэрээр АН-ын ДоСХ-ны маргаан нь тус хандивыг үргүй зарлагдах вий гэж Хасбанканаас тайлбар хүсээд байсан билээ.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө