Х.Нямбаатар: Ялтан Т.Чимгээг мансууруулж, хурууны хээг нь авсан бичлэгийг НУУЦААС гаргаж байна

Х.Нямбаатар: Ялтан Т.Чимгээг мансууруулж, хурууны хээг нь авсан бичлэгийг НУУЦААС гаргаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээгийн хэрэгтэй холбоотой зарим баримтыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, нууцаас гаргасан бичлэгийн хэсгээс олон нийтэд үзүүлэх гэж байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Энэ хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Та бүхэн санаж байгаа бол 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх зохицуулалтыг оруулсан. Энэ хэрэг анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт 6 удаа орсон. Өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой. Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Эрүүдэн шүүсэн хүмүүс тэнд тарчилж байна. Т.Чимгээ миний бичлэгийг үзүүлээрэй гэж надад өргөдөл өгсөн" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ү3ЭХ:




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө