А.Цэрэнбат: Хасбанк дахь ДоСХ-ны данс нь АН-тай ямар ч хамаагүй, хувь хүний данс

А.Цэрэнбат: Хасбанк дахь ДоСХ-ны данс нь АН-тай ямар ч хамаагүй, хувь хүний данс

АН-ын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/ ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус намын даргыг сонгох сонгуулиа хийнэ гэж мэдэгдэж байсан ч, тус шийдвэрээ гэнэт өөрчилж энэ сарын 28-ны өдөр тодруулна гэж зарласан. 

Улмаар өнгөрөгч долоо хоногийн сүүлийн хоёр өдөрт багтаан маш богино хугацаанд нэр дэвшигчдээ бүртгэсэн байдаг. Иймд тус хорооны “намын даргын сонгуулиа наашлуулсан” шийдвэрийг АН-ын дүрэм зөрчсөн гэж ҮБХ нь үзэж, тус хорооны арилжааны банк дахь дансны эзэмшил болоод бүтцэд нь өөрчлөлт оруулжээ. 

Харин АН-ын ДоСХ-ны зарим гишүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Баянгол зочид буудалдаа хүлээн авч, дайлж, цайлсан гэх мэдээлэл ч хэвлэлд гараад байгаа юм. 

Тэгвэл АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа Ц.Оюунгэрэл Хас банканд хандаж “АН-ын Дотоод сонгуулийн хороотой холбоотой маргаан гарах болсон. Иймд танай банкны зүгээс ямар үйлдэл үзүүлэх, энэ нь уг дансанд итгэж мөнгө тушаасан хүний хувьд ямар үр дагаварт хүргэхийг тайлбарлаж, боломжтой бол учирч болох хохирлыг хамгийн бага байлгах талаар баталгаа гаргаж өгнө үү. Учир нь танай банканд байх дансанд олон нийтийн хандиваар цугласан мөнгийг яаралтай байршуулах үүрэг надад тулгараад байна” гэсэн хүсэлт гаргажээ. 

Бид тус дансны талаар АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбатаас тодруулахад тэрээр, “Хас банк дахь АН-ын Дотоод сонгуулийн хорооны данс гэгч нь манай намын данс биш, хувь хүний данс. АН-ын Дотоод сонгуулийн хорооны албаны ёсны данс нь ХААН банканд байдаг. Манай намаас Хас банканд данс нээлгэх хүсэлт гаргаагүй” гэсэн тайлбарыг өглөө. Сонирхуулахад, Ц.Тувааныг хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ- аас хүчингүй болгож, С.Эрдэнэд тус намын хууль ёсны тамга шилжсэн байдаг. Иймд АН-ын Дотоод сонгуулийн хороо нь хүчингүй болсон тамгыг ашиглаж Хасбанкинд данс нээлгэсэн байж болзошгүй байна. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө