Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нөөс бүртгэх бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд шинэ даргаа сонгох юм байна. Улмаар тавдугаар сарын 2-ны Их хурлаар шинэ даргыг батламжлах аж.
АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "ҮБХ-ны нөхөн сонгууль, дунд шатны намын дарга нарын сонгуулиудыг гуравдугаар сарын 17-нд зохион байгуулна. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 19-20-нд бүртгэнэ. Намын даргад нэр дэвшигчдээс сонгуулийн зардлыг гаргуулах бөгөөд нэг нэр дэвшигчээс 35 сая төгрөгийн дэнчингийн мөнгө гарна" гэлээ.
Энэ удаагийн сонгуулийг цахимаар явуулах бөгөөд хэдэн ч хүн нэр дэвшсэн 35 сая төгрөгийн дэнчин төлөх юм байна.