Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Өдрийн сонины өнөөдрийн дугаарт тусгайлсан, томоохон ярилцлага өгчээ.
Тэрээр тус ярилцлагынхаа үеэр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны ирц бүрдэхгүй байна. Нөгөө хоёр гишүүн хуралдаанд ирэхгүй байгаа” гэжээ. Нөгөө хоёр гэдэг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр юм. Учир нь ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөр албан тушаал багтдаг.
Мөн тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ын ажлын албанд баяр хүргэх ёстой хэмжээ. Тодруулбал, “тагнуулын байгууллага сүүлийн жилүүдэд гадаадын олон тагнуул барьсан. Тагнуулчийг нь бариад эхлэхээр гадаадын тусгай албад их айсан байх. Д.Гэрэл дарга бид хоёр сайн ажиллаж, гадаадын тагнуул барьсан нь лав буруу биш байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин ч бидэнд баяр хүргэх ёстой” хэмээжээ.