Т.Чимгээд холбогдох хэргийн зарим хэсгийг НУУЦААС гаргах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Т.Чимгээд холбогдох хэргийн зарим хэсгийг НУУЦААС гаргах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ сарын 08-ны өдөр /2021.03.08/  хорих 401-р ангийн эмнэлэгт ажиллаж ялтан Т.Чимгээтэй уулзсан. Т.Чимгээгийн хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан тус ангид хоригдож байгаа юм.

Т.Чимгээг шалгах явцад эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон, баримт бий учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзсан гэж тайлбарлаж буй.

Уг уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж “Чимгээ 2015 онд хоригдож эхэлсэн, 2016 онд ял авсан байдаг. Үүнээс хойш түүнд болон түүний гэр бүлд маш олон дарамт шахалт ирж эхэлсэн. Жишээлбэл, Чимгээгийн гэрт хүний цогцос аваачиж хаян, ээжийг нь айлгасан. Мөн уух зүйлд нь мансууруулах бодис хийх процесс олон удаа давтагдсан байсан. Биеэ хянах чадваргүй байхад нь хурууны хээ авч ашигласан тохиолдол ч гарсан байна. Мөн охин н.Өнөрцэцэг нь автомашины ослоор нас барсан.

Сая Чимгээтэй уулзахад энэ асуудлыг олон нийтэд ил болгох шаардлагатай гэж хэлж байна. Тиймээс Засгийн газрын асуудлаар энэ хэргийг нууцаас ил болгох асуудлыг ярилцана. Цаашлаад хуулийн салбарт бугшаад буй хууль бус асуудлуудыг ил болгож, Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Энэ асуудлын төлөө цаашдаа манлайлал болж ажиллана” гэж мэдээлсэн.  

Тэгвэл Т.Чимгээг шалгах явцад уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хийн хурууны хээг нь авсан, бичлэг хийж нөхөр рүү явуулсан гэх мэт баримтыг нууцын зэргээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна гэх мэдээлэл байна. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нууцын зэрэглэлтэй хоёр асуудал оруулсан нь энэ аж. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө