УБТЗ ХНН-т АТГ-ынхан нэгжлэг хийж байна гэв

УБТЗ ХНН-т АТГ-ынхан нэгжлэг хийж байна гэв

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төв байранд яг одоо Авлигатай тэмцэх газраас шалгалт, нэгжлэгийг хийж байна гэх мэдээлэл байна.

Сүүлийн үед вагоны осол ихээр гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн сарын 12-ны өдөр /2021.02.12/ буюу Шинийн нэгний өглөө “Айраг” өртөөнд ачааны гурван вагон мөргөлдсөн ноцтой осол гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Уг ослын маргааш /2021.02.13/ нь мөн тус өртөөнд вагон дахин унах шахсан, удалгүй нэг вагон улаан гэрлээр дайрсан хэргүүд гарсан юм. 

Тэгвэл эдгээр осол нь дохиолол хамгаалалтын техникийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой байж болзошгүй байна. Тиймээс тус дохиолол, хамгааллын ажлын санхүүжилт, ажлын тайланг ийнхүү шалгаж байна гэх мэдээлэл байна. Энэхүү ажлыг Элтеза компани гүйцэтгэсэн гэх бөгөөд улсын комисс хүлээж аваагүй байна. Энэ бүгдийг АТГ-аас шалгаж холбогдох бичиг баримтуудтай танилцаж буй бололтой.   




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө