Ж.Чинбүрэн: 21.00 цагаас хойш олон нийтийн газруудыг ажиллуулахгүй байх асуудлаар УОК-ын даргатай уулзана

Ж.Чинбүрэн: 21.00 цагаас хойш олон нийтийн газруудыг ажиллуулахгүй байх асуудлаар УОК-ын даргатай уулзана

УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд коронавирусийн эсрэг вакцины асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Вакцин хийснээс хойш 40-өөд хоногийн дараа дархлаа сайн үүсэж байгаа. 40 хоногоос наана халдвар авах, вакцины чанар муу байх зэрэг асуудал үүсэх вий гэдгийг анхааруулж байна. Тиймээс дархлаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор 21.00 цагаас хойш олон нийтийн газруудыг ажиллуулахгүй байх зэрэг асуудлаар УОК-ын даргатай уулзана. Халдварын хурдыг бууруулах зорилгоор арга хэмжээ авах шаардлагатай байна. Гэхдээ бүтэн хөл хорио биш гэдэг тал дээр саналаа хэлнэ.Дархлаа тогттол хугацаа шаардлагатай тул тайвширч болохгүй гэдгийг иргэддээ анхааруулъя. 

Шинэ төрлийн вакциныг анх удаа хийсэн учраас эхний хоёр долоо хоногийн хугацаанд УОК-оос болгоомжтой хандаж, тандалт хийн, дархлаажуулалтын ажил удаашралтай байсан. Харин энэ долоо хоногоос илүү шуурхай болгож байгаа. Өнөөдрийн байдлаар 30,100 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна"гэв.