Ө.Шижир: Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хуульд хориг тавьж байна

Ө.Шижир: Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хуульд хориг тавьж байна

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-аас хэлэлцэн баталсан Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай багц хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавихаар болсныг тэрбээр мэдэгдэв. 

Тэрбээр энэ талаар "2005 онд манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвецид нэгдэн орсон. 2006 онд УИХ-аар Авлигын эсрэг хуулийг баталж 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Тухайн үед Авлигын эсрэг хуулийг батлалцсан гишүүдээс нь долоо нь одоо ч УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Энэ хүмүүс тухайн үед уг хуулийн талаар юу ярьж байсан нь хурлын протколоор баримтжина Тодруулбал, Авлигын эсрэг хуулийг баталж байх даа "Цагдаагийн байгууллага нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалттай хийж чадахгүй байна. Тиймээс тусдаа бие даасан, хараат бус байгууллагыг байгуулах ёстой юм байна. Цагдаагийн байгууллага нь Засгийн газрын харъяат тул хараат бусаар ажиллаж чадахгүй байна" гэж ярьж байсан хурлын протколоос мэдэгдэнэ. 

2006 оны уг хуулийн хэлэлцүүлгийн протколыг харвал Авлигатай тэмцэх газрыг УИХ-аас томилно гэж санал оруулж хэлэлцэж байжээ. Энэ үед нь гишүүд "Ингээд хуульчилбал ямар ч ялгаагүй. УИХ нь өөрөө ялсан намын эрх мэдлээ тогтоодог газар. Тиймээс УИХ-аас шууд томилох нь нэг намын харъяат болох эрсдэлтэй. Тиймээс УИХ-аар томилсон ч саналыг Ерөнхийлөгч оруулдаг байя. Учир нь Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон цорын ганц институт гэж үзэж баталж байжээ. 

Гэтэл сая УИХ-аар АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж буй нь тухайн үед ярьж байсан үзэл баримтлал, үнэт зүйлээсээ ухарсан алхам гэж үзэж байна. Засгийн газраас Авлигын эсрэг хуулийг өргөн барихдаа зөвхөн АТГ-ын дэд даргыг чөлөөлдөг, дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог байхаар байсан. Гэтэл хэлэлцүүлгийг явцад өөрчлөгдсөн. Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилж буй нь  авлигатай тэмцэх үйл хэрэгт үр дүн нөлөө үзүүлж чадахгүй гэж үзэж байна" гэлээ. 

Харин Шүүхийн тухай багц хуулийн төслийг батлахдаа эрх баригч нам хэт олонхоороо түрий барьж шүүхийг өөрсдийн эрхшээл, нөлөөндөө автуулах гэсэн үйлдэл. ШЕЗ, Сахилгын хороонд шүүгч биш хүмүүсийг УИХ-аас томилж ажиллуулах гэж буй нь УИХ эрхшээлдээ байлгах гэж буй оролдлого гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа аж ЕТГ-ын дарга Б.Шижир дамжууллаа. 

Харин Засаг, захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь Засаг даргыг огцруулж, томилохоор байгаа нь орон нутгийн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд шууд халдаж төрийн сул тогтолцоог бий болгож байна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.