Алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийднэ

Алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийднэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм.

Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтжээ.

Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургууль, 214 дүгээр цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлсэн байна. Эдгээр сургууль, цэцэрлэг  дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг бол буурсан байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой аж.