СУРВАЛЖИЛГА: Э.Энххөлөгийн нутагшуулсан “Арвас” ямаанаас 3.5 кг ноолуур гардаг бол “Гиссар” хонь нь 230 кг жин татдаг байна

СУРВАЛЖИЛГА: Э.Энххөлөгийн нутагшуулсан “Арвас” ямаанаас 3.5 кг ноолуур гардаг бол “Гиссар” хонь нь 230 кг жин татдаг байна

Isee.mn сурвалжлах баг энэ удаа Хан-Уул дүүргийн 17-р хороо буюу Шувуун Фабрикт "Гиссар", "Арашан" үүлдрийн хонь болон "Арвас" үүлдрийн ямаа үржүүлдэг Э.Энххөлөгийнхөөс энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. Түүний хувьд хоёр жилийн өмнө Казакстанаас "Гиссар", "Арашан" үүлдрийн хонь анх авчирч үржүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тус үүлдрийн 30 орчим хонь байгаа аж. Харин Арвас үүлдрийн ямааг Өвөрмонголоос оруулж ирсэн бөгөөд ноолуурыг нь самнахад 3.5 кг орчим гардаг гэдгийг тодотгож байсан юм.

ВИДЕО:

-"ГИССАР" ХОНЬ СҮҮ САЙТАЙ БАЙДАГ УЧИР ХАВАР ГАРСАН ХУРГА НАМАР НЬ 55-65 КГ ЖИНТЭЙ БОЛДОГ БАЙНА-

Монгол орны мал мал аж ахуйг хагас эрчимжсэн болгож малын тоонд биш чанарт анхаарч, бэлчээрийн даацыг буруулах зорилго тавин хичээж яваа залууг Э.Энххөлөгийн гэдэг. Тэрбээр анх 2024 онд Казакстан, Узбекстан гэх мэт улсаар явж олон үүлдрийн хонь судалснаа эцэст "Гиссар", "Арашан" гэх хоёр үүлдрийн хонийг нутагтаа авчрахаар шийдэж байжээ. Тус хоёр үүлдрийн яагаад сонгох болсон шалтгаанаа тэрээр, "Монголын цаг агаартай ижил газарт дасан зохицож чадаж байсан нь нутагтаа авчрах гол шалтгаан болсон. Өвлийн улиралд адуу шиг цас цавчаад идчихдэг, ууланд байдаг учраас хөл их чангатай, хөл нь урт болохоор хэр баргийн цас, зуданд тороод байхгүй" хэмээн тайлбарласан юм. 

No description available.

Э.Энххөлөгийн малын хашаанд ороход 30 орчим хонь байсан бөгөөд тэдэн дундаас "Гиссар" үүлдрийн төлгөн хуц хамгийн ихээр анхаарал татсан байдаг. Тус хонины хувьд 2025 оны хаврын хурга хэдий ч амьдын жин нь одоогоор 92 кг болсон байна. Сэрвээний өндөр ойролцоогоор 90 орчим см байсан нь монгол үхрийн жижиг биетэй бяруу шиг санагдаж байлаа.

Төлгөн хуц учраас дахиад нэг дахин том болж, амьдын жин нь дунджаар 200 орчим кг хүрдэг байна. Мөн хургалаагүй эм төлгийг жинлэхэд 68 кг татаж байв. 

"Гиссар" үүлдрийн хонийг зөвхөн махаар нь дүгнэж болохгүй. Энэ үүлдрийн хонь сүү сайтай байдаг мөн нэг давуу тал болдог байна. Саагаад сүү, цагаан идээгээ бэлтгэхэд хэрэгтэйгээс гадна өвс тэжээл нь хангалттай байх юм бол хаврын гарсан хурга нь намар 55-65 кг орчим жинтэй болдог байна. Харин түүний ноос монгол хониных шиг биш бөгөөд ноосны ашиг шим харьцангуй байдаг ганц л сул талтай аж.

No description available.

Эдгээр том биетэй, махны чиглэлийн хонийг монгол хоньтой үржүүлбэл эх нь хургалж чадах уу, хээл өгөхдөө ямар байдаг, хонь сувайрдаг уу гэх мэт олон асуултууд байдаг. Тэгвэл энэ талаар тус хонийг гардан үржүүлж байгаа Э.Энххөлөгөөс тодруулахад, "Мал гэдэг бол өөрийнхөө төрүүлж чадах хэмжээнд хургаа томруулаад гаргадаг учраас би одоогоор хургалж чадахгүй үхэж, үрэгдэж байгааг хараагүй. "Гиссар" хонь өөрөө хөл чангатай, урт мөчтэй учраас хонь сувайруулаад байдаггүй. Яг л монгол хуц шиг л дагадаг" гэв. 

No description available.

-"МОНГОЛ ХОНЬ ХҮЙТЭНД ТЭСВЭРТЭЙ ШАЛГАРСАН АМЬТАН Ч АШИГ ШИМ БАГАТАЙ"-

Мөн тэдний сүрэгт Өвөрмонголоос оруулж ирсэн "Арвас" үүлдрийн 10 орчим шүдлэн ямаа байлаа. Э.Энххөлөг, "Өнгөрсөн хавар энд байгаа шүдлэн ухнуудаа самнахад 3 кг 500 грамм ноолуур гарч байсан. Гэтэл монгол эр ямаанаас ихлээ л 1 кг гардаг шүү дээ. Мөн энэ ямааны ноолуур нь хамгийн харийн ширхэгтэй гэдгээрээ дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн ноолуураас гадна махны гарц маш сайн байдаг.

Шүдлэн ухна одоогийн байдлаар амьдын жин нь 70 кг орчим байна гэхээр гулууз нь 35 кг орчим гэсэн үг" гэж ярьсан байдаг. 

No description available.

Мөн тэрээр, "Би монгол хонь, ямаагаа үгүйсгэж байгаа юм биш. Үнэхээр хүйтэнд тэсвэртэй, шалгарсан амьтад. Гэхдээ үзүүлэх ашиг шимийн хувьд бага байгаа учраас малчид малын чанартаа биш тоондоо анхаараад байна. Малынхаа цусыг сэлбээд өөр үүлдрийн хуц, ухна тавьчих юм бол 1000 хониноос авдаг байсан ашиг шимээ 300 хониноос авна гэдгийг малчид маш сайн ойлгох хэрэгтэй байна. Өөрсдийнх нь биед ч амар. Малын тоонд хэт анхаараад байхаар бэлчээрийн даац хэтэрч өвс ногоо ч олигтой ургахаа байгаад байна" гэдгийг онцолж байсан юм. 

No description available.

No description available.




Өнөөдөр туулай өдөр

21 минутын өмнө