УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембург, Бельги улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембург, Бельги улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр эх орноосоо мордлоо.

Түүний айлчлал наймдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Энэ нь С.Бямбацогт УИХ-ын даргын албан тушаалыг хүлээн авснаас хойш хийж буй анхны төрийн айлчлал болж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс болон Люксембург, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө