Евро-5 АИ92 шатахууны үнэ дахин 300-500 төгрөгөөр нэмэгджээ

Евро-5 АИ92 шатахууны үнэ дахин 300-500 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны нийлүүлэлт, үнийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон аж, ахуйн нэгжийн төлөөллүүд наймдугаар сарын 20-нд мэдээлэл хийсэн байдаг.

Энэ үеэр "Шунхлай ХХК"-ийн Төлөвлөлтийн ахлах менежер Н.Болор-Эрдэнэ, "Манай байгууллагын захиалсан евро-5 АИ92 шатахуун бууж эхлээгүй байна. Захиалсан шатахуун буувал бусад байгууллагатай адил үнээ нэмэх шаардлага үүснэ. Евро-5 АИ92 шатахууныг 4950 төгрөгөөр худалдаална" гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Евро-5 АИ92 шатахуун үнэ дахин 300-500 төгрөгөөр нэмэгдэж 5250-5350 төгрөг болжээ.