Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Цогтын-Овоо” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17:04 цагт аймгийн ОБЕГ-т иржээ.
Тус газар нь аймгийн төвөөс хойд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд оршдог. Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 18:35 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га орчим талбай өртсөн байна.