Онцгой байдлын алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулжээ

Онцгой байдлын алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулжээ

“Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих, орон сууцжуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Мөнх Ариун Булаг” ХХК-тай хамтран үйлчилгээний зориулалт бүхий 12 давхар орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, тус газарт ажиллаж байгаа 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрууллаа. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Мөнх Ариун булаг" ХХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжин, алба хаагчдын ажиллах нөхцлөөр хангаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

May be an image of skyscraper and text

 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө