ТОДРУУЛГА: Барилгын өргөгчийн татлага тасарснаас 50 настай хүн унаж, амиа алдасан хэргийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Барилгын өргөгчийн татлага тасарснаас 50 настай хүн унаж, амиа алдасан хэргийн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал байнга гарсаар буй юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд барилга дээр ажиллаж байсан нэг хүн амиа алдаж, өөр нэг нь хүнд гэмтжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, ИНЕГ-ын автобусны буудлын хойд талд барьж буй барилга дээрээс энэ сарын 15-ны 17.00 цагийн үед хүмүүс унаж, ухаангүй байгаа тухай дуудлага цагдаа, яаралтай тусламжийн төвд ирсэн байна.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Ослын газарт цагдаа, эмч нарыг очиход “Мөнх гэрэлт орд” ХХК-ийн барьж буй барилгын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчид гадна фасадны ажил хийж байхад нь дүүжин тавцангийн ган татлага (тросс) тасарсан байсан. Улмаар цахилгаанчны туслах ажилтан 50 настай Б газар дээрээ нас барж, 29 настай залуу хүнд гэмтэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлэн эмчлүүлж байгаа. Одоогоор тухайн хэрэгт хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэлээ.