Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадам 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.
Тэгвэл тус барилдааныг 2026 оны есдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ. Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглох юм. Тэгвэл түрүү бөх 2 өрөө байр гардах бол үзүүр бөх 30 сая төгрөгийн бай хүртэнэ. Харин их шөвөгт шалгарсан бөх тус бүр 15 сая төгрөгийн бай гардах аж.