Ургац хураалтад 2500 оюутан оролцоно

Ургац хураалтад 2500 оюутан оролцоно

Ургац хураалтын ажилд оролцох оюутан, цэргийн алба хаагчид болон ажиллах хүчний судалгаа, захиалгыг орон нутгаас авч зохицуулалт хийснээр Хөдөө аж ахуйн Их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг ургац хураалтын ажилд оролцуулах юм.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Энэхүү техникийн хүчин чадлаар ургац хураалтын ажлыг технологийн 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэж тооцжээ.