Тусгаарлалтад байгаа иргэд өрөөнийхөө гадна суулт хийж байна

Тусгаарлалтад байгаа иргэд өрөөнийхөө гадна суулт хийж байна

“Амар” зочид буудалд тусгаарлалтад орсон иргэд өрөөнөөсөө гарч эрх баригч, Улсын онцгой комисст шаардлага хүргүүлж буй үгсээ цаасан дээр бичин суулт зарлаж байна. Тэд гадаадад гацсан Монголчуудаа эх оронд нь өвөл болохоос өмнө авч ирэх, нислэгийн тоогоо нэмэх болон УОК гаднын орнуудаас их хэмжээний зээл тусламж авсан мөнгийг хэрхэн, яаж зарцуулсан талаараа олон нийтэд тайлагнах, тусгаарлалтын хугацааг 14 хоног болгох, шинжилгээний хариугаа бичгээр авахыг шаардаж байна.