Нийслэлийн айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тарааж эхэлжээ

Нийслэлийн айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тарааж эхэлжээ

НОБГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алсалсан таван хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотой нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэлээ.