Баянгол дүүрэгт нийтийн тээврийн автобус шатжээ

Баянгол дүүрэгт нийтийн тээврийн автобус шатжээ

Баянгол дүүргийн 2-р хороонд том оврын автобус шатаж, гал гарчээ. Одоогоор хэргийн газарт холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тус автобусанд олон тооны зорчигчид сууж явсан бөгөөд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гараагүй байна. Автобусны жолооч Ш.Занданбал “Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй. Цахилгааны асуудлаас болж гарсан юм шиг байна. Энэ автобус 2021 онд ашиглалтаас гарах тээврийн хэрэгсэл байсан” хэмээн мэдээллээ.