Т.Оюу-Номин: Эх орондоо сайн явж ирсэн, тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа

Т.Оюу-Номин: Эх орондоо сайн явж ирсэн, тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа

Өнгөрсөн долоон сард нэгэн монгол эмэгтэй таньж мэдэх хүнгүй Африкийн Нигери улсын Оверри мужид хөл хорионд орж, таван сар гаруй хугацаанд гацаад байгаа талаарх мэдээлэл сошиал ертөнцөд цацагдаж, олны анхаарлыг татсан билээ.

Удалгүй уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 ам.доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон юм. Гэвч түүний суух тусгай үүргийн онгоцны нислэг түр хойшлогдож Нигериа улсын Лагос хотод гэр бүлээрээ амьдардаг Д.Бахытбек хэмээх монгол залуугийнд түр байрлаж байсан билээ.

Тэгвэл Т.Оюу-Номин наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Одоо тэрээр “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байгаа юм.

Бид түүнтэй холбогдон нөхцөл байдлынх нь талаар тодруулахад “Эх орондоо сайн явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд надад мэдээлэл болон сэтгэл санаагаар дэмжиж, асууж сураглаж, боломж гарц бүрийг хайж, хэлж өгч санаа тавьсан бүх Монголчууддаа, миний нөхцөл байдлыг бусдад илгээж ойлгуулж өгсөн хүмүүстээ, мөн намайг таньж мэддэг бүх найз нөхөд, гэр бүл хамаатан садан, ээж аав, арван жил, их сургуулийн найз, багш нартаа маш их баярлалаа нэрийг нь дурдаагүй маш олон хүмүүст гүнээ талархаж байна. Бие маань дээрдэж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.