Худалдаалах зорилгоор 14.4 кг мөнгөн ус хадгалж байсныг илрүүллээ

Худалдаалах зорилгоор 14.4 кг мөнгөн ус хадгалж байсныг илрүүллээ

Говьсүмбэр аймгийн харьяат иргэн Г 14.4 кг мөнгөн усыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байсныг өнөөдөр/2020.09.02/ Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Г нь тус аймгийн төв Сүмбэр сумын нэгдүгээр баг Төмөр замын ажилчдын холбоо шар байрны урд талын чингэлэг дотор Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисын жагсаалтад орсон мөнгөн усыг хадгалж байжээ.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс, салтыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис гэдгийг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.