Хуурамч хаягийг датагаар биш, IP хаягаар нь олдог шүү Х.Нямбаатар сайд аа

Хуурамч хаягийг датагаар биш, IP хаягаар нь олдог шүү Х.Нямбаатар сайд аа

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд цахим сүлжээнд идэвхтэй байж, түүгээр дамжуулан байр сууриа илэрхийлэх болсон билээ.

Тэгвэл твиттер хуудсанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын албан ёсны хуудаснаас бичигдсэн нэгэн чат олны анхааралд өртөөд байна. Тодруулбал, нэгэн хуурамч хаяг руу “Чамайг датагаар чинь олно” хэмээн бичсэн нь олны инээд, шүүмжийг зэрэг хүргээд буй юм.

IP хаяг буюу Internet protocol  нь компьютерын сүлжээнд холбоотой бүх төхөөрөмжинд байдаг тоон хаяг бөгөөд бидний хайж байгаа зүйлийг тодорхойлох, хаана байгааг нь харуулах үндсэн үүрэгтэй.  IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 эсвэл 2001:db8:0:1234 гэх мэт хэлбэрээр гардаг.