“Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмнэ гэдэг нь худал мэдээлэл”

“Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмнэ гэдэг нь худал мэдээлэл”

Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх аравдугаар сараас хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийлээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан. Цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмнэ гэдэг нь худал мэдээлэл" гэлээ.