Хөшөө дагаж хөгжил ирдэггүйг "эрхэм" түшээдүүд минь хэзээ ойлгох вэ

Хөшөө дагаж хөгжил ирдэггүйг "эрхэм" түшээдүүд минь хэзээ ойлгох вэ

2020 он. Дэлхий нийтэд коронавирус "заналхийлж", улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар хөл дээрээ "дэнчигнэн" зүтгэж байхад хөх Азийн Монголын түшээд харин хөшөө, дурсгал барихад хөрөнгө багагүй зарцууллаа. Талбайн усан оргилуур, “Андлалын Өргөө” гээд ард иргэдийн хөрөнгөөр боссон “бүтээн байгуулалт” нэртэй бүтэлгүйтлүүд ард иргэдийн бухимдлыг төрүүлсээр.

ЗУНЫ ГУРВАН САР АЖИЛЛАХ 3,2 ТЭРБУМЫН УСАН ОРГИЛУУР

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлье. Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 1-н