Засварын газарт гал гарч дотор нь байсан автомашинууд бүрэн шатжээ

Засварын газарт гал гарч дотор нь байсан автомашинууд бүрэн шатжээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах автомашины засварын газарт гал гарч байна гэх дуудлага өчигдөр /2026.02.01/ 18.00 цагийн үед Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид очиход иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор болон дээврийн хэсэг шатаж байжээ. Галын улмаас засварын газарт байсан “Prius”, “RX450h”, “Premio” загварын суудлын автомашин бүрэн шатжээ.

Мөн ойролцоо байсан хоёр давхар нийтийн байрны хана, дээврийн хэсэг галд өртсөн байна. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан галыг унтраасан бөгөөд одоогоор хохирлын хэмжээ, галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

М.ДЭЛЭГ