Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр худалдаанд гаргасан. Тэгвэл өнөөдрөөс /2026.02.02/ эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах таван байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд хонины нэг килограмм махыг 13,000 төгрөгөөр тооцож гулуузаар нь авах боломжтой аж.
- Их наяд плаза гадна талбай
- Тусгаар тогтнолын талбай
- Жуковын талбай
- Драгон төв
- Байгаль эх цогцолбор гэсэн таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах юм байна.
Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ.