“Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойг угтан ирэх сарын 2-нд 17:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Алдар” урлаг, спортын цэнгүүн зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү цэнгүүнээс Улсын Арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нарын халз барилдаан бөх үзэгч, сонирхогчийн анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд бооцоотойгоор, олон удаа барилдана гэх мэт таамаг цахим орчинд хөвөрч байна. Тэгвэл энэ талаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад "Алдар спорт хорооны 80 жилийн ойг тохиолдуулан тус хороонд харьяалагддаг бөхчүүд урлагийн үзүүлбэр үзүүлнэ. Улсын Арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар хоорондоо олон удаа барилдахгүй, урлагийн үзүүлбэрийн дундуур нэг удаа л хоорондоо хүч үзнэ” гэлээ.