Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас өнгөрсөн сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд мөг буга гэмтэж, эндсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгалаа.
Уг тохиолдолд холбогдуулан мал, амьтны эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргуулсан бөгөөд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
ВИДЕО: