Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний асуудлыг 100 хоногт шийдэж чадахгүй бол би сайдынхаа ажлыг өгнө

2026-01-28 14:20

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний асуудлыг 100 хоногт шийдэж чадахгүй бол би сайдынхаа ажлыг өгнө

Эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжүүлж байгаа бөгөөд тодорхой засравын ажлыг хийж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгсөн талаар бид мэдээлсэн. Эдгээр болон бусад асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "ДЦС 5-ын ТЭЗҮ-г боловсруулж, нийслэлээс тодорхой хэмжээний санхүүг гаргаж, төр хувийн хэвшлээр барина. 2027 оны наадмаас өмнө Баянгийн цахилгаан станц угаас ашиглалтад орохгүй. Энэ сайдын суудлыг өгөх ёстой бол өгнө. Би зууралдаад байх сонирхол байхгүй. Албан тушаалыг өгч чаддаг, авч чаддаг байх ёстой гэсэн байр суурьтай байдаг" гэжээ. 

ШУУД ҮЗЭХ:

2026-01-28 13:07

ШУУРХАЙ: "100 хоногт асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэж Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгчээ

Сүүлийн үед цахилгаа эрчим хүчний доголдол үүсч, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээг тодорхой хугацаагаар авч байгаа билээ.

Харин энэ нь иргэд хийгээд улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарах болсон. Тухайлбал, АН-аас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Шадар сайд Т.Доржхандыг огцруулах албан бичгийг хүргүүлэх асуудал яригдаж байгаа бол МАН-ын залуучуудын байгууллагаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шаардаж эхлээд буй. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгчээ. Тодруулбал, түүнд "100 хоногт үүсээд байгаа хүндрэлээ шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэдгийг үүрэг болгожээ.