Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Түлээ-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс урд зүгт 31 км-т/ хоёрдугаар сарын 01-ний өдрийн 21:54:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 21:57 цагт ООГХ-ээс ирүүлжээ. Могод, Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд багийн Засаг дарга болон Могод сум дахь “Амжиж анхааруулах станц”-ын сахиул нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.