“Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойг угтан өнөөдөр /2026.02.02/ 17:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Алдар” урлаг, спортын цэнгүүн зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү цэнгүүний дундуур Улсын Арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдах юм. Мөн тус хороонд харьяалагддаг бөхчүүд урлагийн үзүүлбэр үзүүлнэ.