УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 15-нд /2025.03.15/ нээнэ. Хаврын ээлжит чуулганаар нийт 27 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнд, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл зэрэг анхдагч хуулийн төслүүд, Гэр бүлийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД дарж харна уу.