"Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан гар утсыг маань аваад зугтчихлаа" гэх дуудлага, мэдээлэл нэгдүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт 45 настай, эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн гар утсыг нь аваад зугтсан байна. Уг хэргийг иргэн "М" үйлдсэн болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.