СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн зорчигч амиа алдсан зам тээврийн ноцтой осол Ховд аймагт гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн зорчигч амиа алдсан зам тээврийн ноцтой осол Ховд аймагт гарчээ

Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн осол Ховд аймгийн Манхан суманд гарчээ. Тодруулбал, өчигдөр 09:00 цагийн орчимд Онцын хотгор гэх газарт Toyota Probox маркийн автомашин Toyota Prius-30 маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас хол замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.