Ходоодны хорт хавдрын улмаас нас барах нь гэнэтийн ослын даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж шүүх үзлээ

Ходоодны хорт хавдрын улмаас нас барах нь гэнэтийн ослын даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж шүүх үзлээ

Ходоодны хорт хавдараар нас барсан иргэний даатгалыг гэнэтийн ослын даатгалд хамаарахгүй гэж шүүхээс үзжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №181/ШШ2022/02593 дугаар шийдвэрээр даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Шүүхээс даатгуулагч С нь ходоодны хорт хавдрын улмаас нас барсан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн осолд хамаарахгүй гэж дүгнэжээ. Учир нь талуудын байгуулсан даатгалын гэрээнд зөвхөн үйлдвэрлэлийн болон ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэлтэй ослыг даатгалын тохиолдолд тооцно гэж заасан байна. Иймд даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэн байна.