Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нарны эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангаж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нарны эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангаж эхэлжээ

Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, хуваарийн дагуу тасалдал хийгдэж байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, нарны эрчим хүчээр сумынхаа цахилгааны хэрэгцээг ханган ажиллаж байна.

Тус суманд хэрэгжүүлж буй нарны эрчим хүчний төсөл нь одоогоор туршилтын шатандаа явж байгаа хэдий ч бодит үр дүн үзүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тогтвортой, тасралтгүй цахилгаан хангамжаар хангаж байгаа нь төслийн ач холбогдлыг харуулж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчийг орон нутагт нэвтрүүлэх, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, төвийн эрчим хүчний ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Энэ талаар Цагааннуур сумын Засаг дарга Г.Цэндсүрэн “Нийтээрээ хязгаарласан ч Сэлэнгийн Цагааннуур сум эрчим хүчний хязгаарлалтад орохгүй нарны эрчим хүчээр сумаа хангаж байна. Туршилтын шатандаа ч гэсэн амжилттай. Том төсөл хэрэгжүүлсэн ДСЦТС компанийн хамт олонд баярлалаа” гэжээ.