Улсын аварга О.Хангай, Улсын заан Ө.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд хугацаат цэргийн алба хаагчидтай уулзжээ

Улсын аварга О.Хангай, Улсын заан Ө.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд хугацаат цэргийн алба хаагчидтай уулзжээ

Дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй “Их Жанжин Д.Сүхбаатарын мөрөөр” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Ч.Цогбаяр нарын бөхчүүд болон Их Жанжин Д.Сүхбаатарын гуч охин С.Сүхжаргалмаа, гуч хүү З.Хайдар нар хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулжээ. 

Уулзалтын үеэр тэд Их Жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, үйл хэргийн тухай ойлголт өгөхөөс гадна Монгол эр хүний ёс жудаг, тэсвэр хатуужил, зорилгодоо үнэнч байх зан чанар, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгт албаа нэр төртэй, бахархалтай хаахын утга учрыг өөрийн амьдрал, спортын замналаас жишээ татан өгүүлсэн гэжээ.